ГАДААД ХУДАЛДАА

Манай компани нь Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Атрын 3 дахь аян”, “Ногоон хувьсгал” үндэсний хөтөлбөрийн арга хэмжээнд 300 гаруй нийлэг хальсан хүлэмж, 8 хүнсний ногоо боловсруулах иж бүрэн цех  нийлүүлж ирсэн бөгөөд сүүлийн жилүүдэд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын захиалгаар нийлэг хальсан хүлэмж, хүлэмжийн материал, эд анги, хүнсний ногоо боловсруулах цехийн тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл  худалдаалж байна.

 

2011 онд БНХАУ-ын “Hengte heavy industry” компаний эксковаторын борлуулагч болсноор  “Mongolia mining 2011” үзэсгэлэн худалдаанд оролцож, манай орны барилга, зам, уул уурхайд өргөнөөр хэрэглэгддэг экскаторуудын танилцуулгыг байгууллага, аж ахуйн нэгжүүдэд тараан харилцаа холбоо тогтоогоод байна.

Манай компани нь дараахь бүтээгдэхүүний “Албан ёсны борлуулагч”-аар ажилладаг. Үүнд:

  • БНХАУ-ын “Hengte heavy industry” компаний хүнд машин механизм
  • БНСУ-ын “Elgreen” компаний  нийлэг хальсан хүлэмж
  • БНХАУ-ын “San Feng engineering” компаний өвлийн хүлэмж
  •  БНХАУ-ын “Xing Ke” компаний  нийтийн хоолны тоног төхөөрөмж